Ц.Сандаг-Очир: Намаас, цэцийн шийдвэрээр эгүүлж татдаг асуудал байж болохгүй

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.

Тэрээр "Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр дэмжиж болох зүйл заалтууд байгаа, дэмжиж болохгүй зүйл заалтууд ч байгаа. Хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн шатанд энийгээ засаад явах эрх нь гишүүд бидэнд бүрэн байгаа. 

Тиймээс энэ нь нэг их айхтар гишүүдийн бүрэн эрхийг хааж боогоод, парламентын дархлаанд нөлөөлөх гээд байгаа зүйл гэж харахаасаа илүүтэйгээр гишүүд бид өөрсдөө ёс зүйтэй байх ёстой юм байна, хариуцлагатай байх ёстой юм байна, хурал чуулгандаа суух ёстой юм байна гэдгийг харуулж байна. 

Харин намаас татдаг, Цэцийн шийдвэрээр эгүүлж татдаг асуудал байж болохгүй" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top