Г.Лувсанжамц: Гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг би дэмжихгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 10

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.

Энэ талаар тэрээр "Монгол улсын төрийг сонгох эрх танд бий. Сонгохгүй байх эрх ч танд бий.

Харамсалтай нь өнөөдөр чуулганаар хэлэлцэх “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” санал хураалт энэ эрхийг та биднээс авч, цөөн хэдэн хүнд өгөхөөр байгаа тул хуулийн төслийг би дэмжихгүй. Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй.

Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.

Түмнээ төлөөлж, төрөө түшиж байгаа хүн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байх ёстой. Байж чадахгүй бол та түүнийг дахин сонгохгүй байхад болно. Энэ эрх зөвхөн танд байх ёстой. Өөр хэнд ч энэ эрх байх ёсгүй.

Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино.

Ганзоригийн Лувсанжамц би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

Хуулийн төсөлд доорх гурван заалт байгаа нь миний дэмжихгүй шалтгаан болно:

9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;

9.1.6. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн;

9.4. Энэ зүйлийн 9.1.6-д заасан үндэслэлтэй холбоотой иргэний гомдлыг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ" гэжээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөөрөө зарах гэж оло(105.119.33.106) 2026 оны 04 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0

GANBAT(178.174.229.45) 2026 оны 04 сарын 10

ENE BAS NILEEN SHIZOTOI ER DEE. SURJIN ZANTAI ES ZUIGUI NUHUR GAIGUI ZALUU YUM UU GSEN UGUI YUM BILEE SHUDRAGA BISH HUN

0  |  0
GANBAT(178.174.229.45) 2026 оны 04 сарын 10

ENE BAS NILEEN SHIZOTOI ER DEE. SURJIN ZANTAI ES ZUIGUI NUHUR GAIGUI ZALUU YUM UU GSEN UGUI YUM BILEE SHUDRAGA BISH HUN

0  |  0
Зочин(59.153.113.125) 2026 оны 04 сарын 10

Данх талын л хүн юм биз дээ, жагсаалтад багтааж гишүүн болгосон даргынхаа ачийг хариулалгүй л яах вэ дээ, кк

0  |  0
ЗӨВ ШҮҮ(202.131.248.198) 2026 оны 04 сарын 10

ДЭМЖИЖ БАЙНА. 100 ХУВЬ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА.

0  |  0
тийм(202.9.40.181) 2026 оны 04 сарын 10

Лувсанжамц гишүүний хэлснийг дэмжиж бна.

0  |  0
....(202.179.26.227) 2026 оны 04 сарын 10

Дэмжихгүй байна л биз дээ. та орон сууц барьж ард иргэдэд зардаг гэсэн, тэр үйлдлээ даруйхан зогсоох хэрэгтэй. тэгэхгүй бол мөн эргүүлэн татагдана шүү дээ. Шунал, албан тушаалын төлөөх хэрцгий мөрөөдлөө зогсоо. Чи улс төрч болох яагаа чүгүй. Эхлээд суралц, Шуналаа татаж сур.

Top