Ц.Ганзориг: Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээд байгаа юм биш

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ хуулийг өргөн барьснаар Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээд байгаа юм биш үү, хэн нэгэн гишүүнийг эгүүлэн татаад, тэр эрх мэдлээ өөртөө авах гээд байгаа юм биш үү гэдэг эргэлзээ. Хоёрдугаарт намын жагсаалтаар орж ирсэн гишүүдээ нам нь эгүүлэн татдаг эрх мэдлийн намын дарга нь ч юм уу, эрх барьж байгаа дээд байгууллагад нь өгөх гээд байгаа юм биш үү гэдэг эргэлзээн дээр зарим гишүүд асуудал тавьж, шүүмжлэл өрнүүлж байна. Энэ бол зүй ёсны хэрэг.

Ерөнхийлөгч ажилдаа хариуцлагатай байгаач ээ, хуралдаа оролцдог байгаач ээ, ёс зүйтэй байгаач ээ гэдэг шаардлагыг л энэ хуулиараа тавьж байгаа. Нэр бүхий гишүүн алдаа гаргалаа гэж үзье л д ээ. Энэ тохиолдолд сонгогчоос өргөдөл өгч, үүнийг үндэслэлтэй эсэхийг Ёс зүйн дэд хороо гаргана. Дараа нь нийт гишүүд чуулганаар нээлттэй хэлэлцэнэ. Тэгэхээр 126 гишүүнд эрх нь байна гэсэн үг. Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээд байгаа юм биш.

Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч иргэн төвтэй буюу олон нийтийн хяналтыг л оруулж ирж байгаа юм " гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top