УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль”-ийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг олонхийн саналаар дэмжлээ. Санал хураалтад нийт 101 гишүүн оролцож 57 гишүүн зөвшөөрч, 56.4% саналаар дэмжсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл боловсруулснаа хоёрдугаар сарын 27-ны өдөр зарлаж, гуравдугаар сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан юм.
Энэхүү хуулийн төсөлд:
- Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
- Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
- Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгасан юм.
Сэтгэгдэл ( 3 )
За ямар ч байсан Монголд ч УИХ-д ч хариуцлага ёс зүй дутагдаж байна... иймд хэлэлцэхийг дэмжинэ... харин манай АН мөн ХҮН дэмжихгүй гэсэн гэцгээх юм арай үгүй байлгүй дээ... тэгвэл хулгайчуудын нам болох нь дээ
УИХ 35 жилийн турш хулгайч, урвагчид, дээрэмчид, ёс суртахуунгүй этгээдүүд, монголыг хорлон сүйтгэгчтэйгээ эвлэрч, тэднийгээ гишүүний бүрэн эрх гэдгээр хаацайлан, үхэн хатан хамаалсаар ирсэн нь энэ хуулийг хэлэлцэхэд хүргэв. Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болж байна.