.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна.
Тодруулбал:
- Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагаас санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- "Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Хаягдал усыг цэвэрлэж, дахин ашиглах үйл ажиллагааг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар тус тус хэлэлцэж байна.
Сэтгэгдэл ( 0 )