Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо.
Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилготой байлаа.
Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцлоо.
Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтрах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байлаа.

Ялангуяа Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэх, хөнгөлөх болсон нь худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон гуравдагч зах зээлд нэвтрэх боломж гэдэгт санал нэгдлээ.
Хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтрах ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.
Тухайлбал:

Сэтгэгдэл ( 0 )