Н.Учрал: Засгийн газар иргэдийнхээ эрх чөлөөг хамгаална

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

УИХ-ын чуулганы /2026.04.24/-ийн хуралдааны “Асуулгын цаг”-аар УИХ дахь АН-ын бүлэг “Авлига” сэдвээр Ерөнхий сайд Н.Учралд асуулга тавьж, мэтгэлцэв.

“Эрх чөлөөний дөрвөн зам - дөрвөн чөлөөлөлт гэдэг бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм. Авлигыг үндсээр нь устгахын тулд төрийн болон төрийн захиргааны төв байгууллага, бүх ард иргэдийн санал санаачилга, хүсэл тэмүүлэл чухал. Ганцхан АТГ-ын асуудал биш. Засгийн газар авлигатай тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлэх бус иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, эрх мэдлийг сааруулах бодлогоор ажлаа эхлүүлсэн” гэж Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зарим зохицуулалт аж ахуй нэгжүүдийг хаалгаа барих, дампууруулах эрсдэлд оруулж байна. Иймд тухайн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн бол, УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх тодорхой төсвийг улсын төсөвт жил бүр тусгадаг байх саналыг хэлсэн юм.

Асуулгын дараа өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн санал хураалт явуулсан. Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн хамт батлах байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл ажил хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Мөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(103.229.122.253) 46 минутын өмнө

ene nukhur oligtoikhon erunkhii said baij chadakhgui yum baina daa

0  |  0
Top