ЗАСАГ | ”Алт-3 аяныг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаярын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • “Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар,
  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар,
  • Төрийн захиргааны төв байгууллагуудад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайлангийн талаар,
  • "Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар ,
  • Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар /”Алт-3 аяныг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах/ зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top