АН | Өнөөдрийн ҮБХ-ны хурлаар ГЕНСЕК болон дэд дарга нараа томилно

Ж.Сондор | Zindaa.mn
51 минутын өмнө

 

Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал болно. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон таван дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

2024 онд Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт орж, 2026 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Энэ хугацаанд АН шинэ дүрмээ батлан Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд АН-ын дарга дээрх албан тушаалд санал болгох хүмүүсээ нэрлэх юм. 

С.Баярцогтыг ЕНБД-үүрэг гүйцэтгэгчээр томилсон УТЗ-г байгуулсан тогтоолыг Хяналтын ерөнхий хорооноос нь хүчингүй болгосон. Намын дарга О.Цогтгэрэлийн зүгээс Д.Амарбаясгалан, П.Батпүрэв нарын нэрийг дэвшүүлсэн ч олонх дэмжээгүй. Тиймээс С.Баярцогт генсект томилогдох асуудал эргэлзээтэй, мөн тус албан тушаалд нэр дэвшигчдийн нэр одоогоор тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.32) 36 минутын өмнө

АН эпштейн элбэгдоржийн бөгс долоож, түүний алиа салбадай болох уу ? үгүй юу гэдгээ шийдэх цаг .....

0  |  0
Top