Р.Сэддорж: Миний хувьд С.Баярцогтыг генсект дэмжиж байгаа

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 06

 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж "Өнөөдрийн хуралдаанаар 7, 8 асуудал хэлэлцэхээр байна. Намын дэд дарга нарын асуудал, Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх эсэх асуудал, бодлогын зөвлөлүүдийг байгуулах, Улс төрийн зөвлөл болон бодлогын ерөнхий хорооны ажиллах журмуудыг хэлэлцэж, эцсийн байдлаар батлах асуудлууд байна. 
Манай намын хувьд эв нэгдэл хэрэгтэй байна. Нэг, хоёр хүнээс болж нам задрах, эв нэгдэлгүй болох асуудал ерөөсөө байж болохгүй. 

иргэдийн 2027, 2028 оны хүсэл юу вэ? Ерөөсөө л бизнесийн эрх чөлөөг хангах шүү дээ. Ойрын жилүүдэд хийж болохооргүй том том төсөл яриад, тэгсэн хэрнээ хүүхдүүдийн Үдийн цайг ялгаварлалгүй өгч чаддаггүй. Үүнийг Ардчилсан нам л хийж чадна. 

Миний хувьд намын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг дэмжиж байгаа" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.32) 2026 оны 05 сарын 06

АН эпштейн элбэгдоржийн бөгсийг долоомоор байгаа бол баярцогтоо сонго.......

0  |  0
Гул дамдин ням(103.26.195.64) 2026 оны 05 сарын 06

Тэнэг хүн тэнэгээрээ дуусдаг гэж юутай үнэн бэ????

0  |  0
Top