
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглох хууль батлагдсантай холбогдуулан:
Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг хориглох хууль батлагдсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон. Гэтэл хүүхэд, залуус VPN ашиглаад тоглосон хэвээр байна.
Хууль батлагдсаны дараа APP, PLAY STORE гээд бүх төрлийн апп-аар татаж болохгүй байсан. Гэтэл энэ хэвээр VPN ашиглан тоглож, сурталчилаад байвал эрүүгийн хариуцлага хүлээнэ шүү гэдгийг нийгэм, олон нийтэд зөв ойлгуулъя.
Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлаа хууль хяналтын байгууллагууд хийе. Эд бараа, бэлэн мөнгөний хонжворт сугалаа гаргаж буй асуудлыг хуулийн хүрээнд шалгахыг Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд даалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )