Н.Учрал: Үнийн өсөлт өндөр байгаа үед тэтгэврийн реформ хийх нь чухал

Ж.Сондор | Zindaa.mn
26 минутын өмнө

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:

Өнгөрсөн жил таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа зөв болгох гэж хичээж ажилласан. Олон улсын индексүүдтэй холбож чадсан учраас амьдралд илүү нийцсэн. “Мөрөөдлийн лист” гэхээс илүү хүрч болохуйц байхыг зорилоо.

Төсөвт орон зай хэрэгтэй байна. Нийт 203 саналын төсөв 2.9 болно гэдэг бол асуудал. Ирэх онд цалин, тэтгэврээ нэмж чадахгүйд хүрэх учраас төсөвт орон зай хэрэгтэй байна. Үнийн өсөлт өндөр байгаа үед тэтгэврийн реформ хийх нь чухал. Шударга тогтолцоо бий болгоё.

Засгийн газрын тэргүүлэх ажил нийгмийн даатгалын реформ байх болно. 2014 оноос өмнө тэтгэвэрт гарсан нь 1.4 саяас тооцуулж, 3 жилийн дараа 2.4 саяас тооцуулж буй нь шударга бус. Сүүлийн 5 жилд өндөр шимтгэл төлсөн нь өндрөөр тэтгэврээ тогтоолгодог байж болохгүй. Шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх реформ хийх орон зайг Засгийн газарт өгөөч гэж УИХ-ын гишүүдээс хүсэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top