Өнөөдөр Нийслэлийн шинэ Засаг даргад нэр дэвшигчийг тодруулна

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 25

 

Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдрийн 10:00 цагаас товлогдоод байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдож 14:00 цагаас товлогджээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн шинэ Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва нарын нэр яригдаж байгаа аж. 

Маргааш буюу мягмар гарагт НИТХ-ын ээлжит бус XII хуралдаан болж Нийслэлийн шинэ Засаг даргад  нэр дэвшүүлэх асуулдлыг хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.86) 2026 оны 05 сарын 25

Нямбхатар их ажил хтйсэн шүү

0  |  0
Top