Н.Учрал: Нийгмийн хамгаалал, халамж хоёрыг нэг саванд хийгээд яваад байсанд санал нэгдэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 26

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.06.26/ хуралдаанаар "Нийгмийн хамгаалал-Нийтийн халамж" сэдвээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Нийгмийн хамгаалал гэдэг ойлголт нийтийн халамж болж хувирлаа. Ялгаа арилжээ. Үүнийг мэдэж байгаа юу. Улс төрийн арга хэрэгсэл болсонд санал нэгдэх үү?

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:

-Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга ажил эрхлэлтийг нэмэгдүүлье гэж байгаа юм. Ажил эрхлэлт өндөр бол хөдөлмөрийн орлого өндөр байдаг. Хөдөлмөрийн орлого өндөр байвал дотоодод үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүн өсдөг. Ингэснээр өрх болгонд эдийн засгийн өсөлт хангагдах юм.

Нийгмийн хамгаалал, халамж хоёрыг нэг саванд хийгээд яваад байсанд санал нэгдэнэ. Үүнийг шийдэх гэж “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүллээ. Нийгмийн хамгаалал гэдэг бол амьдралын аль нэг мөчлөгт хүнд тохиолдож болох эдийн засаг, нийгмийн эрсдэлээс хамгаалах бодлого. Нийгмийн халамж нийгмийн хамгааллын бүрэлдэхүүн хүсэг. Эмзэг байдлыг бууруулах тусгай бодлого.

Жилд 2.4 их наядыг халамж, хамгаалал хоёроо нэг саванд хийгээд иргэдэд хүргэж байна. Үүний 1.5-1.7 их наяд нь хүүхдийн мөнгө. Нийгмийн хамгаалал, халамж хоёрыг салгах Нийгмийн халамж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оджаргад(66.181.184.245) 2026 оны 06 сарын 27

Урьдчилан тохирсон асуулт хариулт бна. Жүжиглэ зогсоо!!!!

0  |  0
Иргэн(59.153.114.76) 2026 оны 06 сарын 26

Гэр хорооллынхон бүтэн өдөр орон сууцны хорооллуудаар явж, кофе шопуудаар ба ресторануудаар орж хоол унд идэн, орон сууцны хүмүүсийн араас хөөцөлддөг. Өвчний үүр болсон, халтар гуйлгачдыг тооно гэж горьдоод байдаг.

0  |  0
Top