Н.Учрал: Оюутан залуусыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөллөө

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 27

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр: 

Ерөнхий сайдын ажлыг аваад 80 хонож байна. Энэ хугацаанд зүтгэж байгаа. Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах гээд явж байгаа. Суурь реформуудыг хийлээ. Гишүүдийн хамтаар энэ бүхнийг өөрчиллөө. Та бүхэнд баярлалаа.

Хэрэгжүүлэх ажлыг би хийнэ. Хэзээ хувь тэтгэврийн асуудлыг УИХ руу оруулж ирсэн юм. Бид хамтдаа оруулаад ирлээ. Суурь реформуудыг хийж чадлаа. 146 бизнесийн үйл ажиллагааг нээснээр 500 гаруй компани нээгджээ. Надтай уулзая гээд явж байгаа.

Дундаж давхаргыг улс орон бүр янз бүрээр тодорхойлдог. Нийгмийн анги давхарга гэж Монголд байхгүй. Нийгмийн хамгаалал, халамжаа ялгая гэдэг нь үүнтэй холбоотой. Манай Засгийн газар дундаж давхаргыг дэмжих бодлого барьж байна.

“Чөлөөлье” санаачилга ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого. Нийгмийн даатгалын хуульд ч өндөр цалин өгвөл цалингийнхаа хэмжээгээр ажил олгогчийг чи өмнөөс нь шимтгэл төл гэж торгоод байж болохгүй. Оюутан залуусыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж буй нь ч шинэ ажлын байр нэмэх, ажил олгогчийг торгохгүй байх бодлого юм гэлээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hudal hurmagiin haan(202.131.225.197) 2026 оны 06 сарын 28

Saihan burah yum daa.baahan avtobusanii buudaliin TVTS-ee yriad baigaa yum uu daa..

0  |  0
Top