
Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ.
Дэлхийн санхүүгийн томоохон тоглогч ОТР банк нь Төв болон Зүүн Европын тэргүүлэгч бие даасан банкны группуудын нэг болох “OTP Group”-ын бүрэлдэхүүнд багтдаг. Төв оффис нь Будапешт хотноо байрладаг бөгөөд Төв, Зүүн Европ, Төв Азийн 11 оронд үйл ажиллагаа явуулж буй 17.5 сая хэрэглэгчтэй банк юм.
ОТР нь арилжааны, корпорацийн, хувийн банк, зээл олголт, хөрөнгө оруулалтын сан болон бусад санхүүгийн шийдлүүдийг багтаасан бүх төрлийн банкны үйлчилгээ үзүүлдэг. Тус групп нь ашигт ажиллагаа өндөр бүс нутгийн өргөн сүлжээтэй, банк санхүү, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэгдэл ( 0 )