М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилогдох уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 06 сарын 29

 

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 07 дугаар тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шинэчлэн баталлаа.

Сонсголыг маргааш (2026.06.30) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас явуулна. Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг (дэлгэрэнгүйг эндээс) 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр ирүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Болдын Жавхланг томилсон бөгөөд сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс нээлттэй хүлээн авч, бүртгэсэн байна. 

Монголбанк 2023 оны 12-р сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байгаа аж. Учир нь тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. 

Э.Анар Монголбанкинд Төлбөр тооцооны газрын захирал, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ. 

Тэрээр Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон дэлгэрэнгүй танилцуулгатай ЭНД дарж танилцана уу. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(105.119.13.81) 2026 оны 06 сарын 30

ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\n

0  |  0
GANBAT(178.174.229.45) 2026 оны 06 сарын 29

BUZARUUUD

0  |  0
Dd(202.21.108.103) 2026 оны 06 сарын 29

Aaviigaa ES baihad mergejilten l baisan yumbainashuu dee Yuu ni bolohgui gej

0  |  0
Top