
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр зохион байгуулалттай холбоотой мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрээр "Энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн онцлог зүйлс бий. Допингтой холбоотой маргаан нэлээн хэдэн удаа гарч байсан. Энэ удаад бид урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан байгаа. Одоогийн байдлаар допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Дараа жилээс 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авч, дараа дараагийнхаа наадмын бүх бөхчүүдээс шинжилгээ авдаг зохицуулалт хийж байна.
Дээрээс нь хурдан морьдыг сэрвээний өндрөөс нь шалтгаалан эрлийз, хурлыз гэх маргаан дагуулсан асуудлууд гардаг. Тиймээс дулаан мэдрэгчтэй тоног төхөөрөмжөөр уяачид морьдоо хөтлөн орж шалгуулдаг байх зохион байгуулалтыг хийж байна. Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө Хүй долоон худагт төхөөрөмжөө суурилуулан туршилт хийсэн. Дараа жил гэхэд монгол морины удмын санг бүрдүүлнэ. Ингэснээр уралдаан илүү зохион байгуулалттай, мэдээлэлд суурилсан байдлаар маргаангүй өрнөх болно.
Бүх тасалбар болон урилгыг үндэсний комиссоос тогтоосон үнийн дагуу борлуулж байгаа. Ямарваа нэгэн байдлаар чөлөөлөгдөх хүн байхгүй. Гагцхүү гаднын зочдодоо урилга тарааж байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсгийг мөн засаж байгаа. 208 орчим аж ахуйн нэгжид үйлчилгээний эрх олгоно. Олон улсын Food Festival явагдана" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )