COP17 хурлын сэдэвчилсэн өдрүүдийн хүрээнд VIII сарын 25-ныг усны өдөр болгон, усны асуудлыг хэлэлцэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь газрын доройтолд өртсөнөөс усны хомсдол, бохирдол нэмэгдэж, ариун цэврийн үйлчилгээний хүртээмж буурч, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Эдгээр сорилтыг даван туулахад Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн (УХАЦЭА) хөтөлбөр үндэсний болон орон нутгийн түвшинд тогтолцоог бэхжүүлж, чанартай, хүртээмжтэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн шийдлийг нэвтрүүлж байна.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн Сан нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) нэгдэж, тогтвортой усны менежмент, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Уг бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд 8 дугаар сарын 25-ны Усны өдрөөр усны нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих талуудын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулна.

Эх байгалиа сэргээе, усны нөөцийг хамгаалъя.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top