Г.Дамдинням: Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 01

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 

Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан.

  • Үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6 %
  • Төслийн санхүүжилтийн хүү, шимтгэлээс 6 %
  • Давхардуулсан Рио Тинто SOW үйлчилгээнд жилд 27.27 сая ам.доллар тус, тус төлдөг.

Энэ нь ойролцоогоор 10 хувь хүрч байсан. Бид хэлэлцээрийн өмнө олон улсын компани зөвлөхөөр авснаар энэ хүү дунджаар 4.4 хувьд байхад болно гэдэг гаргалгааг бидэнд гаргаж өгсөн. Ингээд хэлэлцээрийн үр дүнд 3.95 руу орууллаа. 2 төлбөрийг шууд тэглэх буюу байхгүй болголоо. 2.2 тэрбум ам.долларын зардлыг тэглэсэн.

"Онтре"-тэй хэлцэл хийх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Бид ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй. "Онтре"-г явуулъя гэвэл хэлэлцээ заавал хийнэ. Үндсэн хуулийн 6.2-д заасан Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ирнэ гэсэн зарчимд суурилна.

Үр дүнг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх хуультай учраас нуух хаах зүйл юу ч байхгүй. Монгол Улсын газар нутагт байгаа баялгийг нууцаар хуваах тухай ямар ч хэлцлийг зөвшөөрөхгүй. "Оюу толгой", "Онтре"-т хоёуланд нь хэлсэн. Шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. АМНАТ, хувь эзэмших гээд бүх хувилбарыг тооцож үзээд аль ашигтайг сонгож гэрээгээ байгуулна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.175) 2026 оны 07 сарын 02

Уурхайн нөөцийг таамаглаж тогтоодог

0  |  0
Засаг(103.229.120.228) 2026 оны 07 сарын 02

Дэлхийн хэмжээний ордоо ашиглуулж байж 30 их наяд бол дэндүү бага шүү Дамдиннямаа. Ийм жоохон юманд баясаад хөөрөөд байх хэрэггүй.Төрийн хүн шиг далайцтай сэтгэж зангарагтай байж хэлэлцээрээр гэрээг хэвийн хэмжээнд өөрөөр хэлбэл монголд арвин их ашигтай байх хувилбарт оруулах ёстой, ойлгосон уу?

0  |  0
Top