.jpg)
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуультай хамт "Төрийн мэдээлэл"-д тавигдсан өдрөөс хэрэгжих Хөрөнгө оруулалтын тухай хуулийн онцлох заалтууд:
- Гадны банк орж ирэхэд гаргасан нийт хувьцааны 20 хувийн босго хамаарахгүй.
- Гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 5 % болгов.
- Улаанбаатарт 20, орон нутагт 10 тэрбумын хөрөнгө оруулалтад 10 жилийн тогтворжуулалт, 50 тэрбумаас дээш бол байршлаас үл хамааран 15–20 жилийн тогтворжуулалт олгоно.
- Хөрөнгө оруулалтын гомдол шийдвэрлэх процессийг хуульчилж, гомдлыг 30 хоногт хянаж, шийдвэрлэнэ.
- Гомдлыг Засгийн газрын хуралдаанаар 2 долоо хоног тутамд хэлэлцэнэ.
- Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг 100 хувь хөнгөллөө.
- Ажиллах хүчний дутагдалтай салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг чөлөөлөв.
Сэтгэгдэл ( 0 )