Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томиллоо

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томиллоо. Тодруулбал, тус хорооны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг Гаалийн ерөнхий газрын даргаар томилсноос хойш СЕХ зургаан сар орчим хугацаанд даргагүй байсан юм.

Ийнхүү УИХ-ын дарга С.Бямбацогтын санал болгосны дагуу Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилсон байна. Н.Мягмар нь өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top