Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.

Бригадын генерал цолыг:

  • Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Эрхэмбаярын Гансүх,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Адъяабазарын Намсаманд,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,
  • Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Жанчивдоржийн Батбаатар,
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Намсрайн Лхагвасайхан нарт хүртээлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top