Шадар сайд Н.Номтойбаяр допингтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр допингтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, допингийн асуудлаас үүдэлтэй эрх нь хасагдсан болон цол сэргээх бөхчүүдийн асуудлыг хэлэлцлээ. Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тогтоолоор баталсан дүрмийн хүрээнд болон Баяр наадмын тухай хуулиар зохион байгуулагддаг. Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлсэн энэ саналуудыг шийдвэрлэх эрх зүйн хувьд ямарваа хууль болон дүрмийн заалт байдаггүй учир ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэсэн хууль зүйн дүгнэлт гаргалаа. Хоёрт, эдгээр шийдвэрүүдийг гаргахад шат дараалалтай санал дүгнэлтээ боловсруулж, зохих шийдвэрээ эргүүлэн харах допингийн эсрэг байгуулагаас гурван албан бичиг ирсэн. Нэр бүхий бөхчүүдээс допинг илрээгүй гэсэн албан бичиг энэ дунд байхгүй.

Арбитрын шүүх гэж нэр бариад байгаа асуудлуудыг эрх зүйн хүрээнд нь судалж, холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг байлцуулан хуралдсан. Гэтэл эрх зүйн хувьд Олон улсын арбитрын шүүх зэрэг байгууллагуудын гаргасан шийдвэрийг хүлээж авах эрх зүйн зохицуулалт байна уу үгүй юу гэдэг нь бас маргаантай байна гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top