Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодов

Г.Билгүүн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 12

Улсын их баяр наадмын дөрвийн давааг улсын аварга Оргихын Хангай гэтэлсэнгүй ээ. Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул, аймгийн начин Б.Сундуйжав аваргыг шуудагны барьцнаас хариу мэхний боломж олголгүй түрж дайраад давлаа.

Ийнхүү энэ жилийн их баяр наадмаар түрүүлбэл Дархан аварга цол хүртэх боломж байсан аварга Оргихын Хангай өвдөг шороодлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top