Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 12

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдаанд “Шанхын унаган буян” галд уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын дайчин халзан соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Бага уулын унага” галд зочлов. Тус галд уясан Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж мэндчиллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.41.111) 2026 оны 07 сарын 13

Энэ жилийн наадмаар Өмнийн говийхон хурдтай, одтой схан наадлаа да баяр хүргэж амжилт хүсье . Ард олноо баярлуулж цэнгүүлж дараа дараагийн олон наадамын түрүүг аваарай . Баяр хүргэе….

0  |  0
Иргэн(202.9.41.111) 2026 оны 07 сарын 13

Энэ жилийн наадмаар Өмнийн говийхон хурдтай, одтой схан наадлаа да баяр хүргэж амжилт хүсье . Ард олноо баярлуулж цэнгүүлж дараа дараагийн олон наадамын түрүүг аваарай . Баяр хүргэе….

0  |  0
Top