Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмирт Улсын Ерөнхийлөгч Мухаммед бин Зайд Аль-Нахъяан, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дубай хотын захирагч Мухаммед бин Рашид Аль-Мактуум, Дэд Ерөнхийлөгч, Шадар сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Мансур бин Зайд Аль-Нахьяан нар баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ.
Мэндчилгээнд, “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө. Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе” гэжээ.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудес баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
“Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан Кубын ард түмэн болон Засгийн газрын нэрийн өмнөөс танд халуун мэндчилгээ дэвшүүлье. Цаг хугацааны шалгуурыг давсан манай хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны хэлхээ холбоог бэхжүүлэх хүсэл эрмэлзлэлээ дахин нотлох чухал үйл явдал тохиож байна. Эрхэмсэг ноён та миний хамгийн дээд хүндэтгэлийг хүлээн авна уу” гэжээ.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Амбан захирагч Л.Арбор баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
“Канадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Энэ баяр бол танай улсын баялаг өв соёл, өнө эртний өв уламжлалыг бататган харуулахын сацуу ард иргэдийн тэсвэр хатуужил, эрх хүчийг илэрхийлдэг билээ.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлж, оролцоог хангасан засаглал, тогтвортой эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэхийн төлөө байна. Канад, Монгол хоёр улсын түншлэл ирэх жилүүдэд улам бүр бэхжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )