“Сод Монгол” групп Дорноговь аймгийн хүүхдүүдийн дунд “Сайхан сэтгэлийн илгээмж” нэртэй гар зургийн уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд түрүүлсэн 10 хүүхэд өнөө өглөө Япон улсыг зорилоо. Цунамид нэрвэгдсэн Японы ард түмэнд манай улс сэтгэлийн хандиваа өргөсөн. Харин энэ удаад Дорноговиос Японыг зорьсон авьяаслаг багачууд тус улсаар аялахын зэрэгцээ морин хуур, хөөмий зэрэг үндэсний соёл урлагаа сурталчилсан тоглолт хийх юм байна. Багачуудыг Япон Монголын найрамдлын нийгэмлэг, Японы элчин сайдын яамныхан хүндэтгэлтэйгээр аян замд нь үдсэн байна. Японы элчин сайд хүүхдүүдтэй биечлэн уулзаж, чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийллээ. Дорноговь аймгаас хүүхдүүдээ алсын замд үдэхээр ирсэн эцэг эхчүүд ч “Сод Монгол” группын хамт олонд талархан, баярын нулимс унагаж харагдсан шүү.
Б.Отгонбаяр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )