Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 14. Энэ өдрөөс хойш он дуусахад 139 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 44 минутад мандан, үдшийн наран 20 цаг 10 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө дуу цахилгаантай бороотой 20 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Пакистан улсад тусгаар тогтнолы өдөр тохиож байна. Энэ өдөр Ромын пап VII Пиус, Нобелийн шагналт Английн зохиолч Жон Галсуорти, Нобелийн шагналт Швейцарын химич Ричард Р.Эрнст, Америкийн хошин шогийн нэрт жүжигчин Стив Мартин, Америкийн хөгжмийн зохиолч Жеймс Хорнер, Америкийн нэрт сагсанбөмбөгч Межик Жонсон, Украин гаралтай Америкийн жүжигчин Мила Кунис, Италийн хөлбөмбөгч Жиоржио Киелини, Германы хөлбөмбөгч Кристиан Гентнер, Испанийн хөлбөмбөгч Андер Эррера, Америкийн реппер Доечи нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1370 оны энэ өдөр Ариун Ромын эзэнт гүрний хаан IV Чарльз Карло Варид хотын статус олгожээ.
1592 оны энэ өдөр Английн аялагч Жон Дейвис Фолклендын аралд хүрсэн европын анхны хүн болжээ.
1848 оны энэ өдөр АНУ-ын Конгрессын тусгай актаар Орегон мужийн газар нутгийг зохион байгуулав.
1880 оны энэ өдөр Германы Кёльн хотын нэрийн хуудас болсон сүмийн барилгын ажил дуусчээ.
1885 оны энэ өдөр Япон улсад зэврэлтээс хамгаалах будгийг зохион бүтээжээ.
1917 оны энэ өдөр Хятадууд Төвийн гүрнүүдэд дайн зарлажээ.
1935 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт тэтгэврийн тогтолцоог бий болгосон Нийгмийн даатгалын тухай хуульд гарын үсэг зурав.
1941 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт нар дайны дараах зорилгыг тодорхойлсон Атланты тунхагт гарын үсэг зуржээ.
1947 оны энэ өдөр Энэтхэг улс хуваагдаж улмаар Пакистан улс Британийн эзэнт гүрнээс тусгаар тогтножээ.
1971 оны энэ өдөр Бахрейн улс Британиас тусгаар тогтножээ.
1974 оны энэ өдөр Турк улс Киприйг хоёр дахь удаагаа булаан эзлэв. Энэ удаад Туркууд Киприйн газар нутгийн 37%-д хяналт тогтоожээ.
1980 оны энэ өдөр Польшийн тэмцэгч Лех Валеса Гданск хотын хөлөг онгоцны үйлдвэрийн ажилчдыг уриалж, ажил хаялт зарлав.
2003 оны энэ өдөр АНУ, Канадын зүүн хойд хэсэгт цахилгаан тасалджээ.
2006 оны энэ өдөр Шри-Ланкын нисэх хүчин Ченчолай хотыг бөмбөгдөж 61 сурагч охин амиа алджээ.
2013 оны энэ өдөр Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Морсиг дэмжигчид олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч олон хүний амь үрэгдсэнээр онц байдал тогтоожээ.
2015 оны энэ өдөр Олон жил дипломат харилцааны улмаас хаалттай байсан АНУ, Кубын харилцаа сэргэж, Кубын нийслэл Гавана хотод 54 жилийн дараа АНУ-ын Элчин сайдын яам үүдээ нээжээ.
2023 оны энэ өдөр АНУ-ын Жиоржиа мужийн шүүх тус улсын экс Ерөнхийлөгч Доналд Трампыг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантуулсан гэж үзэн яллажээ.

Сэтгэгдэл ( 0 )