Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 19-ний өдөр нийт 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 609, гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 57, хулгайн 17 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 82 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 11 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )