Ядраад байгаа бол дараагийнх нь байгаа шүү

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Гадаад харилцааны яамны дэд сайд, АЗХ-ны тэргүүн Б.Болорыг яамдын хамгийн залуу сайд хэмээн тодорхойлдог. Залуучуудын дуу хоолой болсон АН-ын залуучуудын байгууллагыг тэргүүлдэг тэрбээр саяхан АЗХ-ны уулзалт дээр “Төрийн ажил хийхээр ачааллаас нь болж хөгшрөх юм. Гадаад харилцааны дэд сайдын ажлыг авахаас өмнөх зураг одоогийн зураг хоёр шал өөр болсон. Сайд болсноос хойш эхнэр үсийг маань хараар будаж өгдөг боллоо. Үснийхээ цагааныг будгаар дарж болж байгаа ч торх шиг гэдсээ дарж болохгүй хэцүү байна” хэмээн өгүүлжээ. Түүний энэ яриаг сонссон АЗХ-ны залуучууд нас 30 дөнгөж гарч байгаа сайдаа өрөвдсөн ч, цаагуураа ядраад байгаа бол дараагийнх нь байгаа шүү хэмээн шивэр авир хийгээд өнгөрчээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top