УИХ-ын гишүүн Р.Рашийг гаднаас нь харсан хэн бүхэнд сайхан монгол хүний дүр төрх зурсхийн ордог. Түүний хувьд насыг нь бодвол хээр талд морин дэл дээгүүр ардын дуу исгэрүүлэн давхиж явах хөдөөний эгэл боргил нэгэн төсөөлөгддөг байж болох юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Раш рок сонирхдог нэгэн гэнэ шүү. Саяхан болж өнгөрсөн Төмөр замчдын баяраар эрхэм гишүүн хүндтэй зочдын тоонд оржээ. Энэ үеэр Ардын дуу бүжгийн чуулгын концерт болоход эрхэм гишүүн төдий л ойшоож үзсэнгүй гэнэ. Харин “Хурд” хамтлагийнхан ая дуугаа өргөх болтол эрхэм гишүүн үзэгчдийн хамгийн эхний суудалд тухалж идэвхтэй үзэгч, фен нь болж орхив. Хэрэгт дуртай зарим нь УИХ-ын гишүүн Р.Раш рок хөгжим сонсох дуртай гэдгийг олж хараад ёстой мэл гайхаж, цэл хөхөрчээ. Ер нь тэгээд өтөлсөн болохоос үхсэн биш гэдэг шиг рок хөгжим сонсоход насны ялгаа гэж юу байх вэ дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )