Хэрвээ зомби байдаг бол ингэж л амьдрах байж

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Аймшгийн кинон дээр гардаг зомби нь эрт дээр үеэс гаралтай ажээ. Зомби хэмээх ойлголт нь африкийн Гаити, Бенин зэрэг овгуудын тарни, ид шидийн техникээс гаралтай нэр томъёо юм байна. МЭӨ 8-6 мянган жилийн тэртээх эртний овгийн увидасч нар фугу загасны элгэнээс гаргаж авсан тетродоксин алкалоид төрлийн бодисын тусламжтайгаар золиос болж буй хүнээ хүчтэй шоконд оруулж, хагас үхлүүт байдлаас аваад амьсгал, зүрхний цохилтыг зогсоож, ой санамжаа бүрэн алдах хүртэлх нөхцөлд оруулах ховсыг нууцаар хийдэг байж. Дараагаар нь “зомби”-г шарилаас гарган тусгай ургамлын шүүсийг биед нь түрхснээр шок, үхлүүт байдлаас гардаг байна. Ийнхүү бэлдсэн зомби нь ховсч, увидастнуудын хувьд өөрийн хүсэл зориг, сэтгэх чадвараа бүрэн алдсан, амьдрал, үхлийн заагт оршигч хагас хүн- хэрэгсэл болдог байжээ.


Энэ нь нэг үгээр гүнзгий транс байдалд байнга автагдсан, хариу ямар нэг үйлдэлгүй бүрэн дуулгавартай байдал бүхий амьд сүг юм. Энэ үед зомби өөрийн ухамсаргүйгээр явж, хөдөлж чадах бөгөөд түүнийг захирагчийн ямар ч тушаал командыг үг дуугүй биелүүлэхэд бэлэн байдаг. Яг өнөө Чингиз Айтматовын “Цаазын тавцан” дээр гардаг Манкурт боол гэсэн үг байх нь.
Хэрвээ өнөөдөр зомби байсан бол ингэж амьдрах байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top