Ой ухаан бидний өмнө янз бүрийн хэлбэрээр илэрч өөрийн дуусашгүй боломж нөөцийг үзүүлдэг. Оросын алдарт хөгжмийн зохиолч Рахманов хөгжмийн гойд ой тогтоолттой нэгэн байжээ. Нэрт жуулчин Пржевальский, Германы математикч Эйлер нар мөн онцгой ой санамжтай байв. Энэтхэгийн йогчдын дотор тусгай дасгалын хүчээр өөрсдийнхөө ой санамжийг хөгжүүлсэн хүн олон байдаг. Егч Саа гэдэг хүн нурууныхаа үе буюу нүдээр хоромхон зуурд харагдсан бүхнийг тоочин хэлж чаддаг байжээ. Испанид 300 ба түүнээс дээш оронтой логарифмыг хоромхон зуурт цээжээр бодож чаддаг нэгэн лам байсан аж. Тэр ганцхан удаа хараад л хөгжмийн хамгийн нарийн, хүнд аялгууг давтаж чаддаг байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )