МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг хол явах залуу хэмээн МАН-ынхан ил цагаан өргөмжилдөг. Тэр ч утгаараа залуу хүний ухамсар гаргаж албан тушаалаа орхиж намын ажилдаа ханцуй шамлан орсон гэдэг. Тэгвэл ирэх сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшиж, тоосоо өргөх чин хүслээ өвөрлөсөн түүнийг намынхан нь битүүхэндээ хятад гаралтай хэмээн илүү үзэх нь ч олширчээ. Ялангуяа, өөрийнхөө эзэмшлийн хөрөнгийг нуулаа гэдэг яриа ч тархах болсон. Учир нь тэрбээр өөрийн хөрөнгөөр “Шинэ суваг” нэртэй телевиз байгуулснаа намынхнаасаа ихэд нууцалсан нь дээрх дам ярианаас улбаатай юм байх. Тиймээс сүүлийн үед МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын дотор санаа хол явж, их юм дуулгана шүү гэдэг яриа өвсөнд ассан түймэр мэт тархах болжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )