Дэлгүүр хэсэх дуртай хүмүүст дуулгах нэг таатай мэдээ байна. Эрдэмтэд мөнгөө ухаангүй үрэх нь ямар ашигтай болохыг саяхан олж тогтоожээ. Тэдний дүгнэснээр дэлгүүр хэсэх нь нас уртасгах шидтэй гэнэ. Британийн эрдэмтэд дэлгүүр олон давуу талтай болохыг олж нээжээ. Нэгдүгээрт, орчин цагийн охид бүсгүйчүүд өдөржин компьютерийн дэлгэц ширтэж суудаг ажилтай болсон тул энэ зугаатай ажил хөдөлгөөний хомсдолоос сэргийлнэ. Хоёрдугаарт, тэд дэлгүүр хэсэхдээ ихэвчлэн найз нөхдөө дагуулж гардаг учраас сэтгэл санааг нь сэргээдэг байна. Хамгийн эцэст дэлгүүр хэссэнээр бүсгүйчүүд мөнгөний тооцоо гаргаж, хэмнэлт хийх талаар бодож эхэлдгээс тархины үйл ажиллагаа нь сайжирдаг аж. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр хүний нас уртасдаг байна. Харин эрчүүдийн хувьд дэлгүүр хэсэх дургүй тул эмэгтэйчүүдээс бага насалдаг бололтой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )