Насанд хүрээгүй хүүхэд бүлэглэн амь насыг нь бүрэлгэсэн хэргийг шуурхай илрүүлж байсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн мөрдөн байцаагч Н.Дугарсүрэнг Хууль зүй, Дотоод Хэргийн Яамнаас шагнаж урамшуулах тухай албан тоотыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирт өнгөрөгч сард хүргүүлжээ.
Мөрдөн байцаагч Н.Дугарсүрэн нь Ө.Хэрлэнчимэг болон түүний найз залуу Ж.Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийг анх илрүүлсэн юм.
Уг хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүх хянаж үзээд хүний амь нас бүрэлгэсэн нь нотлогдсон гэж үзэн Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Улмаар 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ. Уг хэрэгт хохирогчийн талын өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байсан. Дээд шүүх уг хэргийг хянаж үзээд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Мөрдөн байцаагчийг хөхиүлэн шагнах хүртэл тийм ч дардан замаар энэ хэргийн хувь заяа шийдвэрлэгдээгүй. Шүүхийн танхимд брэндийн хослолоор гангарч... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )