ОХУ-ын Ярослав мужийн Тутаев хотноо “Роман үүлдрийн хонь Оросын алтан нэхий” наадмын хүрээнд хонины мисс шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд бүдүүн ширхэгтэй ноостой роман үүлдрийн хонинууд оролцож, шүүгчид хэд хэдэн шалгуураар мисс тодруулсан байна. Тухайлбал, оролцогч хонинууд цагаан толбогүй, зөв бие галбиртай, өтгөн ноостой, 38 кг-аас багагүй жинтэй байх ёстой аж. Ингээд ялагчаар “Родина” аж ахуйн хонь шалгарч, “Мисс хонь-2011” цол, медаль, титмээр шагнуулсан байна. Сайхан хонь шалгаруулах тэмцээнээс гадна наадмын үеэр орон нутгийн жүжигчдийн тоглолт, хонь хяргах тэмцээн, хонины ноосон бүтээгдэхүүний яармаг худалдаа зохиогджээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )