“Шилмэл загвар” ХХК, “Мисс Монголиа” холбооны зөрчил даамжирсан бололтой

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

“Мисс Монголиа 2011” ирэх есүгээр сарын эхээр зохион байгуулагдана. Анхны ялагч Содтуяагаар гараагаа эхэлсэн энэхүү тэмцээн жил ирэх бүр чанаржиж байгаа. Өнгөрсөн жилийн отгон мисс Бадамгэрэл өдгөө “Азийн модель” агентлагийн захирлаар ажиллаж байгаа юм. Мисс Монголиа холбоо энэ жил Монголын Үндэсний дизайнеруудын холбоотой хамтран энэхүү тэмцээнийг зохион байгуулна. Гоо бүсгүйчүүдийн тэмцээнийг анхнаас нь зохион байгуулалцсан “Шилмэл загвар” ХХК энэ жил яагаад ч юм тэмцээнийг зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд оролцохгүй. Монголын дизайнерын холбоо ч энэ тэмцээнд ач холбогдол өгдөггүй нь тус байгууллагуудын хоорондын зөрчил даамжирсных гэж хөндлөнгийн ажиглагчид үзэж байна. “Шилмэл загвар” ХХК, Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгчдийг ялгаварладаг, хувийн ашиг сонирхлын үүднээс харьцдаг... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top