Өвөрхангай аймагт галзуу өвчин илэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Өвөрхангай аймагт малын галзуу өвчин гарч, хязгаарлалтын бүс тогтоожээ. Аймгийн Онцгой байдлын албанаас авсан мэдээллээр, тус аймгийн Богд сумын 3,4,5,6 багийн нутагт  уг өвчний сэжиг бүхий олон тооны үхэр илэрсэн байна. Тиймээс Онцгой байдлынхан яаралтай газар дээр нь очиж малын галзуу өвчний сэжиг бүхий малыг устгалд оруулж, тухайн газарт хязгаарлалтын бүс тогтоогоод байгаа юм байна. Түүнчлэн нийслэлээс мал эмнэлэг болон Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд Өвөрхангай аймагт очиж галзуу өвчний голомтод тандалт шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ.

Э.Болд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top