Л.Болд аавынхаа төрсөн нутгийг тоосонгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10

 Ар араасаа үргэлжилсэн  аймгуудын наадмын үйл ажиллагаанд Баянхонгорчууд 70 жилийнхээ ойгоор бэлэг барьсан. Тэгвэл уг баяр наадамд тус аймгаас төрөн гарсан алдар цуутнууд, төрийн түшээд, хөрөнгө чинээ нь багтаж ядсан улс төрчид хүртэл цугларсан. Тиймээс ёстой л өргөн дэлгэр наадам болсон гэнэ. Харин Батлан хамгаалахын сайд Л.Болдын ирээгүй нь нутгийнханд нь жаахан чамлалттай санагдсан бололтой. Уг нь төр түшилцэх хэд хэдэн сайдыг төрүүлж гаргасан нутаг гэдгээрээ бардамнах дуртай Баянхонгорчууд Батлан хамгаалахын сайдыг ирээгүйд бага зэрэг гомдлын үг цухалзуулжээ. Ямартаа л Баянхонгороос нэр дэвшихгүй Багахангайгаас сонгогдох учраас аавынхаа төрсөн нутгийг тоосонгүй. Энэ төрд манай нутгаас хоёр биш, гурван сайд байгаа юмсан хэмээх яриа наадамчин олны амнаас гарч, бага зэрэг улс төржсөн сурагтай. Батлан хамгаалахын сайд Баянхонгороор нэг бууж мордохгүй бол ч янз бүрийн хэл ам тасрахгүй төлөвтэй шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top