Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ зун ажил амралтын далимд эх орныхоо зүүн хязгаар нутгаар орж говийн аймгийн малчдын ахуй амьдралтай танилцан усан хилээ эргээд ирсэн. Харин ирсэн даруйдаа нутгийнхаа наадамд оролцож Баруун бүсийн даншиг наадамд төрийн өндөрлөгийг төлөөлөн оролцсон бол буцах замдаа төрсөн нутагтаа амралтаа өнгөрүүлж шинэ аяллын маршрут зохион яваа гэнэ. Очсон бүхний анхаарлыг татаж өвчин зовлонгоос илааршуулдаг гэх Хяргас нуурын хөвөөнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хамт амарчээ.
Зэргэлдээ нутгаас төрсөн төрийн эрхмүүд амралт ажлыг хамтдаа хослуулан баруун хязгаар нутгийн малчдынхаар бууж нутгийн иргэдийн ахуй амьдралтай танилцсан байна.Тэр болгон үзэгдээд байдаггүй хоёр өөр намаас угшилтай эрхмүүд хамтдаа явж ард түмнийхээ ахуй амьдралыг сонсон амарч яваад нутгийн иргэд ч талархалтай хандаж байлаа. Тэргүүн шадар сайдын нутагт тухалсан УИХ-ын дарга тэндээсээ буцаж Хөвсгөлийг зорьж байгаа бол Н.Алтанхуяг сайд замаараа Завхан, Архангай аймгаар ороод энэ долоо хоногийн сүүлээр Улаанбаатарт ирэх ба энэ сарын 15-наас ажилдаа орох гэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )