Л.Гантөмөрийн утсан хүүхэлдэй толгойтой л баймаар юм

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр АН дотроо залуу улс төрчдийн тоонд ордог. Харин тэрбээр өөрийгөө хоёр ч парламентад суусан улс төрийн хувьд туршлагатай гэж боддог ажээ. Тиймээс АН-ын ээлжит бус хөдөлгөөний зохицуулагч Т.Хасбаатарыг ирэх сонгуульд Сүхбаатар дүүрэгт өрсөлдүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Тэгээд л оровч гаравч хамтдаа “Ижил хоёр шувуу шиг” явах тэдний байдлыг сониучирхсан нэгэнд залуу үеэ улс төрд бэлтгэж байгаа хэмээж, нөгөөхөө ч багагүй эвгүй байдалд оруулаад авдаг сурагтай. Түүний хувьд хэдийгээр хоёр парламентад суусан ч өөрийгөө ихэд тоож байгаа нь олон удаа парламентад сонгогдсон гишүүдэд тун инээд хүрмээр сонсогдох нь лавтай. Гэхдээ Л.Гантөмөр гишүүн залуу хүн гэсэндээ аливаа зүйлийг сүрхий тусган авч, өөрийгөө нийгэмд боломжийн хэрээр илэрхийлчихдэг. Тэр хэмжээгээр сонгогчдын итгэлийг олчихдог бяцхан залиа улс төрийн туршлага гэхгүй юм бол өөр юугаа хэлэх гэсэн нь тун ойлгомжгүй. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн утсан хүүхэлдэй болсон Т.Хасбаатар толгойгүй хүн биш л баймаарсан даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top