“Хайртайгаа хэлье”, Хайрыг минь хайрлаач”, “Чамгүй л болохоор”, “Аав Алтай хоёр” хэмээх дуунуудаа үзэгч, сонсогчдод хүргээд байгаа залуу дуучин Эрдэнэбаатарын Батхуягийг Factnews.mn сайт ярилцлагын зочноороо урилаа. Түүнтэй хувь хүнийх нь болон Монголын нийтийн дууны ертөнцийн талаар ярилцлаа.
- Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Хоёулаа яриагаа төрж өссөн уугуул нутгаас тань эхлэе?
Намайг урьсан та бүхэнд баярлалаа. Би Ховд аймгийн Булган суманд төрж, өссөн. Дунд сургуулиа төрөлх сумандаа дүүргээд, 2004 онд дуучин болохоор Улаанбаатар хотод ирж байлаа.
- Э.Батхуяг багаасаа л дуучин болохыг хүсдэг байв уу. Анхны зритель, анхны тайз гээд мартагдашгүй үеүүдээ сэтгэлдээ мөнхлөө биз?
Ер нь дуулах сонирхол бол багаас байсан. Гэхдээ л дуулах зориг хүрэхгүй явсаар, анх 8-р ангид байхдаа сумынхаа Соёлын төвийн тайзан дээр гарч байлаа. Айхтар сандраад л, гурван зуугаад хүний өмнө гэнэт гарсан болоод ч тэрүү, нүдэнд юу ч харагдахгүй. Хөл, гар чичрээд л, дууны бадагаа сольж дуулаад их факталсан. Уг нь ээж, аав хоёр хамгийн урд сууж байсан гэсэн. Би ч хараагүй ээ, юун тэр манатай. Гэхдээ аймаар хэрнээ дурсамжтай байдаг юм. Тэр үед аавын тухай дуу дуулж байсан. Сумын төв болохоор маргааш нь хүн бүр миний тухай ярилцаж байсан нь сонин мөртлөө, урам хайрласан. Тэр үеэс хойш л дуулж эхэлсэн дээ.
- Морин дэл дээр дуулж явсан хүү, дуучин болъё гэж шийдэхэд хэн хамгийн их нөлөөлөв?
Би их санаандгүй байдлаар дуучин болсон. 2004 онд дунд сургуулиа төгсчихөөд, гадаадад сургуульд явах санаатай урилгаа хүлээгээд байж байсан. Гэтэл танил маань, “Ингэхэд чи дуулдаг шүү дээ. Хөдөөгүүр Д.Дэмбэрэл даргын сонгуулийн сурталчилгаанд яваад ир” гэсэн. Урилга маань долоон сард ирнэ гэж байсан болохоор багтаад ирчих биз гээд явтал амжаагүй. Тэгээд л дуучин болохоор СУИС-д орж билээ.
-СУИС-ийн шалгалтыг хэцүү гэдэг. Хэрхэн давж байв?
Үнэндээ бол би шалгалт өгч ороогүй.
-Үнэн үү, шалгалтгүйгээр бас орж болдог юмуу?
Сонгуулийн сурталчилгаанд оролцож байна гээд дуулж явтал, сургуулиуд элсэлтээ аваад дуусчихсан байсан. Тэгээд Д.Дэмбэрэл даргаас туслалцаа хүссэн юм.
-Тэгэхээр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл СУИС-д авлига өгснөөр өөрөө оюутан болсон гэсэн үг үү?
-Яг хахууль гэж ойлгож болохгүй байх аа. Хөдөөний намайг бодвол, төрийн түшээ хүн таньдаг мэддэг хүнтэйгээ яриад... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )