Уруулын бүх будаг хортой

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Эмэгтэйчүүдийн дийлэнх нь уруулаа будаад их гоё болсон гэдэгт итгэлтэй байдаг бол цөөнх нь гоо сайхны энэ хэрэгсэл урууланд төдийгүй эрүүл мэндэд хортой эсэх талаар боддог. Уруулын бүх будаг хортой гэнэ. Уруулын арчилгааны 30 төрлийн бүтээгдэхүүн дээр явуулсан судалгаа үүнийг нотолж байна. Тэдгээрийн гуравны нэгийг чанаргүй нефтиэс гаргаж авдаг тосны бүтээгдэхүүнээр хийдэг аж. Энэ тосыг урууланд биш, арьсанд түрхэхэд хоргүй юм. Учир нь хүн уруулаа хэлээрээ санаандгүй байнга шахам долоодог. Тэгэхэд хүрээлэн буй орчноос уруулын будгийн шингээж авсан хортой бүх бодис, нэн ялангуяа томоохон хотуудын агаарт хуримтлагдсан хорт бодис аманд, улмаар ходоодонд орно. Энэ нь хоол боловсруулах эрхтнүүд, түүнчлэн уруул, амны хөндийд хортой нэгдэл үүсэхэд хүргэнэ. Хоол боловсруулах  эрхтний хорт хавдар өвчин эмэгтэйчүүдэд хөхний болон умайн хавдрын дараа орохоор их давтамжтай илэрдэг нь тохиолдлын хэрэг биш аж. Харин эрэгтэйчүүдэд уушги, давсагны хавдрын өвчин олонтаа илэрдэг нь тамхи татдагтай холбоотой гэнэ. Тиймээс эмэгтэйчүүдэд уруулын будаг их хэрэглэхгүй, зөвхөн эрүүл ахуйн зориулалтаар ашиглахыг зөвлөж байна. Уруул тань хагараад байвал уруулын будгийн оронд түрхдэг тусгай тосыг хэрэглэхийг зөвлөе. Энэ тос хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс уруулыг хамгаалах ба аманд орсон ч хоргүй ажээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top