Бээжин үзүүлдэг нүнжигтэй залуу

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Сүүлийн үед Завхан нутгийнхан МАН-ын Бага хурлын гишүүн О.Содбилэгийг “Бээжин үзүүлдэг нүнжигтэй залуу” хэмээн их, багагүй магтан ярих болжээ. Учир нь 2012 онд Завхан нутгаас нэр дэвших хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг тэрбээр сонгуулийнхаа PR-ыг ийнхүү эртнээс эхэлсэн нь дээрх яриаг дэвэргэхэд хүргэжээ. Аав, ээжийнхээ замналаар УИХ-ын гишүүн болохын тулд Завхан аймгийнхаа сум бүрийн төлөөллийг багтаасан 200 гаруй залууг сонгон долоо хоног Бээжин, Эрээн хотуудаар зардлыг нь даан аялуулж, ёстой л нэг шавайгнь ханатал баярлуулсан юм байх. Ямартаа л өгөө авааны яланд унасан Завханы залуучууд МАН-ын гишүүн О.Содбилэгийн мөнгөөр Бээжин явчихсан юм чинь яаж сонгуулиар ажиллахгүй байх вэ дээ. Монгол хүний чанар байна даа. Сонгуулиар зүтгэж л таарах байх даа хэмээн ярилцах болжээ. МАН-ын Бага хурлын гишүүн О.Содбилэг Завханы залуучуудыг Бээжин төдийхнөөр аргалахаа энэ удаа тун соргог мэдэрсэн бололтой.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top