“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хэвлэлийн хурлаар “Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн” зохион байгуулах гэж байгаа бөгөөд уг хөдөлгөөнд долоон ТББ нэгдэхээр болсон тухай тус ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэллээ. Тодруулбал, “Чингисийн Монгол Залуучуудын холбоо”, Хүний эрх судлалын академи, Улс төр, менежментийн академи, Монголын чөлөөт хуульч өмгөөлөгчдийн холбоо, “Хөгжлийн төлөө”, “Иргэдийн шударга шүүх”, “Иргэдийн төлөө” зэрэг ТББ-ууд нэгдэхээ илэрхийлсэн байна. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Б.Хурцтай холбоотой асуудал бол ганцхан тэр хүний асуудал биш” гэлээ.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )