АНУ-ын иргэн Ашрита Фурман Гиннесийн 100 дээд амжилтыг ганцаараа эзэмшиж байгаа анхны хүн болсон. Түүний 100 дахь амжилт нь “Хамгийн олон хэлээр уншсан утга зохиолын бүтээл” ажээ. Ашрита хэмээх залуу нэрт яруу найрагч Шри Чинмойн “Үнэлж баршгүй” хэмээх шүлгийг 111 орны хэлээр уншсан нь олны анхаарлыг ихээр татах болсон байна. Тэрбээр сүүлийн 30 гаруй жилийн турш Гиннесийн дээд амжилтыг тогтоосоор ирсэн нэгэн аж. Ашрита зөвхөн англи, хятад, орос хэлээр уншаад зогсохгүй эртний Зулу, Зонгха хэлээр ч уг шүлгийг уншсан нь гайхамшиг гэхээс өөр юу гэхэв. Шри Чинмойн энэхүү алдартай шүлгийг Монголоос Л.Гомбосүрэн хэмээгч эх хэлнээ хөрвүүлэн уншсан байх юм. 1979 оноос хойш дээд амжилт тогтоосоор ирсэн тэрбээр хамгийн анх 27 мянган удаа дээш үсэрч дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан түүхтэй. Тэгвэл энэ гайхамшигт хүн 2007 онд манай оронд анх удаа ирэх үеэрээ шуудайтай дэвхэрч, сарлагтай уралдан 1.6 км замыг хамгийн богино хугацаанд туулж байсан ажээ.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )