Ерөнхий сайд хэзээ ажилдаа орох вэ...

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Төрийн түшээд ажлаа санагалзан, энэ долоо хоногоос ажилдаа орох төлөвтэй байгаа аж.

Тодруулж хэлбэл, Засгийн газрын гишүүд энэ долоо хоногоос эхлэн саарал ордондоо тухалж, төрийн их ажлаа нугалахаар ханцуй шамлан орох аж. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдрөөс ажилдаа орох бол хөдөө гадаа явалгүй гэр зуураа амарсан Ерөнхий сайд С.Батболд маргаашаас ажилдаа орох гэнэ.

Ирэх лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болоход сайд нар үндсэндээ ажилдаа орсон байх аж. Тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга ч Б.Хурцтай холбоотойгоор байгуулсан Ажлын хэсгийг өөрчлөх тухай асуудал багтсан сураг байна.

Мөн уг хуралдаанаар Тавантолгойн асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top