Өнөөгийн УИХ-д байгаа үгүй нь мэдэгдэхгүй нөхөд нэлээд хэд бий. Тэдний нэг болох УИХ- ын гишүүн Ц.Дашдорж саяхнаас “амь орж” эхэлсэн бололтой. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар Говь-Алтай аймгаас сонгогдсоноосоо хойш УИХ-ын чуулган болоод байнгын хорооны хуралдаанд тэр бүр оролцоод байдаггүй гэвэл нэг их дэгсдүүлсэн болохгүй. Гэвч тэрбээр саяхан Говь-Алтай аймагт зочилж, 20 оюутны сургалтын төлбөрт 2.8 сая төгрөг хандивласан сурагтай. Эрхэм гишүүний энэ үйлдлийг тойргийнхон нь талархан хүлээж авахаасаа илүүтэй “Сонгууль дөхөж байгааг гэнэт санаж дээ” гэж эгдүүцэх хүн олон байсан гэнэ. Гурван жил чимээгүй суусан түүнд ирэх сонгуульд сонгогчид итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй байгаа нь эндээс харагдаж байна. Цаг хугацаа хэн нэгнийг хүлээхгүй болохоор 2012 он болдгоороо болж, сонгууль явагддагаараа явагдах биз. Харин тэр болтол сонгогчдодоо таалагдахын тулд гүйгээд л байж дээ. Үр дүн нь ямар байх бол гэдгийг харах л үлдлээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )